
Багш нарыг давтан бэлтгэх мэргэжил дээшлүүлэх институт өчигдөр нээлтээ
хийсэн байна. Хорь гаруй жил тасалдаад байсан энэ ажил дахин сэргэж,
багш нарт мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх бололцоо нээгдэж
байгаа аж.

Багш нарыг давтан бэлтгэх мэргэжил дээшлүүлэх институт өчигдөр нээлтээ хийсэн байна. Хорь гаруй жил тасалдаад байсан энэ ажил дахин сэргэж, багш нарт мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх бололцоо нээгдэж байгаа аж. Энэ боломж ерөнхий боловсролын сургуулийн төдийгүй цэцэрлэгийн нийт 55 мянган багшид нээлттэй байх юм . Тус институтийн нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нээж үг хэлжээ.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захиралаар Д.Энхбаярт ажиллах юм байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь багш, боловсролын ажилтны мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, багшлах эрх олгох, давтан бэлтгэх, хөрвөх сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, арга зүйн байгууллага байх аж. Ирэх наймдугаар сард эхний ээлжийн 1000 багш сургалтад хамрагдах ажээ.
Ц.Болор