МАН-ын 200 гаруй гишүүн оролцсон Бага хурал Тусгаар тогтнолын ордонд гурав дахь өдрөө үргэлжилэх гэж байна.

МАН-ын 200 гаруй гишүүн оролцсон Бага хурал Тусгаар тогтнолын ордонд гурав дахь өдрөө үргэлжилэх гэж байна. Өнгөрсөн хоёр өдөрт МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нарыг сонгосон. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсноор хурал өндөрлөх юм. Намын дүрмээр бол Удирдах зөвлөлийн гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүд байх квоттой байдаг. Энэ дагуу Д.Оюунхорол, Д.Арвин, Л.Амгалан, Ц.Цогзолмаа, Ц.Гарамжав, Б.Анужин, Ц.Бүдээхүү гэсэн долоон эмэгтэйг энэ зөвлөлд оруулахаар болоод байгаа. Харин бусад эрэгтэй гишүүдийн нэрс хараахан тодроогүй байна.
Б.Баяр