МАХН-аас “УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Арвин, Д.Загджав, Б.Бат-Эрдэнэ нарын 11 хүн МАН-аас гарч, МАХН-д нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ” гэсэн мэдээлэл өнөөдөр тараалаа. Энэ нь ташаа мэдээлэл болохыг МАН-ын албаны эх сурвалж баталсан.

МАХН-аас “УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Арвин, Д.Загджав, Б.Бат-Эрдэнэ нарын 11 хүн МАН-аас гарч, МАХН-д нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ” гэсэн мэдээлэл өнөөдөр тараалаа. Энэ нь ташаа мэдээлэл болохыг МАН-ын албаны эх сурвалж хэллээ. Чухам ямар учраас ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй ч энэ нь үндэслэл муутай мэдээлэл гэдгийг эх сурвалж хэлэв. Тухайлбал, МАН-ын өчигдрийн хурлаар Ж.Сүхбаатар Аймаг орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар, Д.Арвин Эмэгтэйчүүдийн квотоор МАН-ын Удирдах зөвлөлд орохоор болоод байгаа юм. Тиймээс тэдэнд намаасаа гарах шалтгаан байхгүй гэв.
Б.Чимэг