Их Британийн нэгэн фермер залуу Олимп дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Ямайкийн гүйлтийн тамирчин Усэйн Болтын дүрийг өөрийн талбай дээр ногоон өвсөн дунд тун адилхнаар урласан байна. Газар дээрээс сайн харагдахгүй ч тэнгэрээс харахад алдарт спринтерийн брэнд болсон хөдөлгөөнийг тун адилхнаар дүрсэлсэн бүтээлийг урлажээ. Бирмингэмийн ойролцоох фермийн эзэн Том Робинсон хэмээх энэ залуу эх оронд нь ирж байгаа олон мянган тамирчдаас онцолж, өөрийн үзэж дэмжих дуртай Усэйн Болтыг энд бүтээхийг хүссэн тухайгаа хэлсэн байна. Зургаан гектар га талбайг хамарсан зургийн доор "Go Usain" гэж бичжээ.


Д.Ундрах 24tsag.mn