
Өнөөдөр 12 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэхээр зарлагдсан МАН-ын Бага хурал хойшиллоо. Сүүлийн мэдээллээр намын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох хурал 14 цагт эхлэхээр болсон байна. Энэ томилгоог хийснээр МАН-ын Бага хурлын хэлэлцэх асуудал үндсэндээ дуусна. Тиймээс намын Их хурлыг хэзээ хуралдуулахыг өнөөдөр товлон зарлаж магадгүй байгаа юм.
24tsag.mn