
Өмнөд, Умард Солонгосын тугийг андуурчээ

Лондоны олимп эхэлсэн эхний өдөр дипломат харилцаатай улс орнуудын найрсаг харилцаанд сэв суухуйц нэгэн асуудал гарсан нь Умард Солонгосын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийнхан Колумбийн эсрэг тоглох гэж байхад Өмнөд Солонгосын тугийг андуурч дэлгэсэн байна. Цэнгэлдэхийн өргөн дэлгэцэн дээр Хойд Солонгосын биш, Өмнөд Солонгосын тугийг гаргасанд Хойд Солонгосчууд тун их дургуйцжээ. Хойд, Өмнөд Солонгос нь 1953 онд хоорондоо дайтаж, хил хязгаараараа салан тусгаарлагдаж байсан билээ. Зохион байгуулагчид Өмнөд Солонгосын тугийг андуурч өргөснийхөө төлөө хүлцэл өчсөн байна. Лондоны Олимпийг зохион байгуулах хорооныхон ч уучлалт гуйж, дахин энэ алдааг давтахгүй гэдгээ амлажээ.
Д.Ундрах 24tsag.mn