Дуучин Лэди Гагагаас 10 сая доллар нэхэмжилжээ

Дуучин Лэди Гага болон түүний менежментийн компанийг “Bratz” хүүхэлдэй үйлдвэрлэгчид шүүхэд өгч, 10 сая ам.доллар нэхэмжилжээ. Хүүхдийн тоглоом болон энтертайнмент тоглоом үйлдвэрлэгч “Micro-Games America” буюу MGA энтертайнмент нь “Bratz” хэмээх загварын хүүхэлдэй үйлдвэрлэдэг юм байна. Тус компани алдарт дуучин Лэди Гагагийн дүртэй хүүхэлдэй гаргах гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэ хүүхэлдэйгээ зул сарын баярт зориулан дэлгүүрүүдэд гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ жижиглэнгийн худалдаанаас 28 сая ам.долларын орлого олохоор товлосон байжээ. Түүнчлэн энэхүү компани хүүхэлдэйг хамгийн багадаа арван улсаас ирсэн хүсэлтийн дагуу зургаан гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулахаар гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Харин поп од маань 2013 онд бэлэн болох шинэ цомгоо гартал хүүхэлдэйг худалдаанд гаргахгүй байхыг хүсч, худалдаалахыг хориглосон байна. Үүнээс болж тус компани хатагтай Гагатай зарга үүсгэж, Нью-Йоркийн шүүхэд өгчээ
Д.Ундрах 24tsag.mn