“Миннесота Тимбервулвз” багтай Алексей Швед гэрээ байгууллаа

ОХУ-ын шигшээ багийн хамгаалагч 24 настай Алексей Швед “Миннесота Тимбервулвз” багтай гэрээ байгууллаа. Багийн ерөнхий менежер Дэвид Кан орос залууд мэргэжлийн лигт дасан зохицох хугацаа хэрэгтэй учраас ирэх улиралд ачаалал өгөхгүй гэж хэлжээ. 198 сантиметр өндөр 86 килограмм жинтэй Швед хамгаалагч болон холбогчийн байрлалд тоглодог ажээ.
Д.Ундрах 24tsag.mn