Энэ жил хур бороо ихтэй жил болж байна. Дарааллан орсон борооны улмаас ихэнх гол мөрнүүд үертэй байгааг ОБЕГ-аас анхааруулсаар байгаа билээ. Гэвч иргэд усанд осолдож амиа алдах гарсаар байна.

Энэ жил хур бороо ихтэй жил болж байна. Дарааллан орсон борооны улмаас ихэнх гол мөрнүүд үертэй байгааг ОБЕГ-аас анхааруулсаар байгаа билээ. Гэвч иргэд усанд осолдож амиа алдах гарсаар байна. Тодруулбал, өнгөрсөн хоногт Хөвсгөл аймгийн Арбулаг суманд оршин суух 30 настай эрэгтэй Э нь усанд живж амиа алджээ. Мөн Завхан аймагт оршин суух 35 настай эрэгтэй Т нь усанд живж нас барсан байна. Хэргийг харьяа аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Мөн амралт зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усны хажуугаар явахгүй байхыг ЦЕГ болон ОБЕГ сэрэмжлүүлж байна.
Б.Золбоо