Өнөөдөр Эштон Картер БНСУ-д айлчиллаа

АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Эштон Картер Ази номхон далайн бүсээр 10 хоногийн айлчлал хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Ким Сун Хвантай уулзжээ. Тэд БНАСАУ-ын сүүлийн үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Тэр дундаа БНСУ дахь АНУ-ын цэргийн албаныхантай уулзаж, “Camp Humphreys” цэргийн баазыг өргөжүүлэх асуудлаар уулзахаар төлөвлөсөн байна. Хоёр Солонгос улсын зөрчил хурцадмал байгаа бөгөөд БНАСАУ дөрөвдүгээр сард алсын зайны пуужин хөөргөж удаа дараа БНСУ руу заналхийлж байсан. Дараа нь Картер Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин болон Ерөнхийлөгчийн албаныхантай уулзах аж. Ноён Картер айлчлалынхаа хүрээнд Энэтхэг, Хавай, Гуам, Япон, Тайланд орнуудад очсон байна.
Д.Ундрах 24tsag.mn