
МАН-ын Бага хурлын VI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. МАН-ын эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Ийнхүү МАН-ын Бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж, Удирдах зөвлөлөө шинээр дахин бүрдүүлэх их сунгаанд орлоо.
Б.Золбоо