Дуучин С.Сэрчмаа студи нээхээр болжээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа тун удахгүй өөрийнхөө нэрээр нэрлэсэн студиа нээх гэнэ. Энэхүү студидээ тэрбээр рок попын уран бүтээлчдээс гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг урих аж. Уг студийн онцлог нь дуу бичлэг, клип хийхээс гадна шоу тоглолт зохион байгуулах, уран бүтээлчдэд зориулсан гоёлын тасаг бүхий дэлгүүртэй байх гэнэ. Энэ ч утгаараа, дуучин бүсгүй чанартай тоног төхөөрөмж, тохилог орчныг бий болгохоор шаргуу ажиллаж эхэлсэн бөгөөд томоохон компаниудаас туслалцаа авч буй юм байна. Харин монгол дуунаас бүрдсэн ээлжит цомгийнх нь ажил хэдийнэ дуусах шатандаа орсон тул ирэх есдүгээр сард хэвлэлтэд явуулахаар зэхжээ.
Д.Ундрах 24tsag.mn