Биологийн бэлдмэлийн үйлдвэр байгуулна

Манай улс ОХУ-ын ХАА-н газартай хамтран ажиллах талаар гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болсон. Өнөөдрийн хамтын ажиллагааны уулзалтаар манай улсад биологийн бэлдмэлийн бага оврын үйлдвэрийг байгуулах талаар ярилцлаа. Уг үйлдвэр нь дотоод зах зээлээ хангахаас гадна байнгын судалгаа хийж, шинэ төрлийн ургамал хамгааллын бодисыг гаргаж авах зориулалттай судалгаа, үйлдвэрлэл хосолсон байхаар байгуулвал илүү оновчтой гэж үзэж байгаа аж. Мөн энэхүү үйлдвэр нь байгаль экологид ээлтэй байх хэрэгтэй тул үүнийг Орос болон гадаадын орнуудын туршлагыг судалж, ТЭЗҮ-г боловсруулах ажлын хэсэг гарах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn