
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, төвийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.