
НМХГ-аас өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн хэмжээний гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэн 94 үйлдвэр цехэд хяналт шалгалт хийжээ. Энэ удаад зөрчилтэй байсан 22 үйлдвэрт зөрчлөө арилгах үүрэг өгч, 18 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн “Атар өргөө” “Талх Чихэр” компаниуд Атар талхыг савалгаагүй гарган худалдаалж байгаа асуудлыг шийдвэрлэн савалгаатай худалдаалах шаардлага тавьсан байна. Савалгаагүй зарж байгаа нь “Хүнсний тухай хууль”-ийн Савалгаагүй бүтээгдэхүүнүүд нь MNS 1,2007 заалтыг зөрчдөг байна.
Тиймээс дээрхи компаниуд савлагаатай бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Гэхдээ савалгаатай болсноор "Атар" талхны үнэ одоо байгаа үнэ дээрээ 200-250 төгрөгийн нэмэгдэлтэй худалдаанд гарах юм. Энэ нь ойроцоогоор 900 төгрөг болно гэсэн үг юм.