
АН-ын дарга Н.Алтанхуяг 11,30 цагт парламентын сэтгүүлчидтэй уулзахаар хэвлэлийн бага хурал зарлаад байна. Энэ хурлаар УИХ-ын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх аж. Харин сонирхолтой нь тэрбээр хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчидтэй хамт Төрийн ордны сонирхолтой хэсгүүдээр бяцхан аялах гэнэ. Тэрбээр "Ордны өмнөх Чингис хааны хөшөөний дэргэд иргэд чөлөөтэй очиж зургаа
авахуулдаг болно. Тэгээд ордон руу орж төрийн түүхийн музей үздэг болно" гэж шинэ Засгийн газрын анхны ажлыг тодорхойлоод байгаа юм.
Б.Баяр