
Байт сурын Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар тэмцээнээ эхлүүлнэ

Лондоны олимпийн байт сурын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар ганцаарчилсан тэмцээнд оролцоно. Ингэснээр тэд Монголын тамирчдын олимпод оролцох салхийг хагалж байгаа юм. Монголын цагаар 16.00 цагт Ж.Гантөгс 20.00 цагт Б.Урантунгалаг тэмцээнээ эхлүүлнэ.
Д.Ундрах 24tsag.mn