
Хятадын туг олимпийн нээлтээр хамгийн өндөрт мандана

Өнөөдөр нээлтээ хийх зуны XXX дугаар олимпын наадмын нээлтийн үеэр БНХАУ-ын туг цэнгэлдэх хүрээлэнд хамгийн өндөрт мандах ажээ. Учир нь БНХАУ-ын удирдлагууд цэнгэлдэх хүрээлэнд туг авч орох хүндэт үүргийг 213 см өндөр сагсан бөмбөгийн тамирчин Е Жианлианд хүлээлгэсэн байна. 1984 оноос хойг Хятадууд сагсан бөмбөгийн тамирчдаар тугаа бариулах болсон. Тиймээс нуруулаг тамирчнаар бариулсан туг хамгийн өндөрт мандах нь тодорхой ажээ.
Д.Ундрах 24tsag.mn