
Америкийн нэгдсэн улсын Денвер хотын “Спринг” институттэй хамтран
Үндэсний татварын албаны албан хаагчдын англи хэлний мэдлэгийг
дээшлүүлэх 2 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Америкийн нэгдсэн улсын Денвер хотын “Спринг” институттэй хамтран Үндэсний татварын албаны албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх 2 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үндэсний татварын алба “Спринг” институттэй хамтран хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр нь дунд, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй албан хаагчдын бичгийн болон ярианы англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. Гурав дахь удаагийн сургалт амжилттай өндөрлөж, өнөөдөр төгсөгчид батламжаа гардаж авлаа. Батламжийг Татварын Ерөнхий Газрын дэд дарга Ч.Жигжид гардуулан өглөө. Энэ удаагийн сургалтад Татварын Ерөнхий Газар, 6 дүүрэг, Дорноговь аймгийн нийт 12 байцаагч хамрагдаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлжээ.
Ц.Болор