Дуучин Майкл Жексоны ээж 82 настай Катерина Жексон олон хоног гэртээ
ирээгүй тул түүний дуучны гурван хүүхдийг асран хамгаалах эрхийг нь
цуцалсан.

Дуучин Майкл Жексоны ээж 82 настай Катерина Жексон олон хоног гэртээ ирээгүй тул түүний дуучны гурван хүүхдийг асран хамгаалах эрхийг нь цуцалсан. Харин тэрбээр өчигдөр энэ тухай сонсоод гэртээ ирэхээр болсон тухайгаа мэдэгджээ. Тэрбээр хүүхдүүдийг яагаад орхисоноо "асрагчид нь захиад түр амрахаар явсан" гэж тайлбарласан байна. Катерина Жексон хүүхдүүдийг асрах эрхгүй болсондоо тун харамсч байгаа аж. "Намайг хулгайлагдсан гэх зэрэг худал яриа их гарчээ. Би энд бүрэн бүтэн байгаа гэдгийг хэлье. Би зүгээр л түр хугацаанд утсаар ярихыг хүсээгүй юм. Харин ач нараа асрагчид захиад түүнээс байр байдлыг нь сонсож байсан" гэжээ.
Шүүхээс дуучин Майкл Жексоны хүүхдүүдийг Тито Жексоны асрамжинд байлгахар шийдсэн. Тиймээс эмээ нь өөрийн эрхээ сэргээж авна гэж мэдэгдсэн юм.
Б.Баяр