
Арилжааны банкуудын Төв банкинд байрших харилцах, хадгаламжийн нөөц
мөнгөний эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 11.6 нэгж хувиар өссөн байна.
Банкуудын кассын эзлэх хувь 2.6 нэгж хувиар буурч, банкнаас гадуурх
мөнгөнийх есөн хувиар буурч 29.1 хувь болжээ.

Монгол улсын төв банкан дахь харилцах, хадгаламж өмнөх сараас 347.4 тэр бум төгрөг, банкнаас гадуурх мөнгө 67.3 тэрбум төгрөг, банкуудын касс 41.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн гэсэн оны эхний хагас жилийн тайлан гарсан байна. Харин арилжааны банкуудын Төв банкинд байрших харилцах, хадгаламжийн нөөц мөнгөний эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 11.6 нэгж хувиар өссөн байна. Банкуудын кассын эзлэх хувь 2.6 нэгж хувиар буурч, банкнаас гадуурх мөнгөнийх есөн хувиар буурч 29.1 хувь болжээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өсч 7051.2 тэрбум төгрөгт хүрэв. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт өмнөх сарынхаас 1.8 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 41.7 нэгж хувиар буурчээ. Гадаад хадгаламжийн мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтөд үзүүлэх нөлөө энэ оны гуравдугаар сараас хойш эрчимтэй нэмэгдсэн гэж үзэж байна.
Ц.Болор