Өнөөдөр “Mongolian beauty-2012” эцсийн шатны оролцогчдыг шалгаруулна

Өнөөдөр Шилмэл загварын ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian beauty-2012” тэмцээний эцсийн шатанд өрсөлдөх оролцогчдийг шалгаруулах юм. Үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээний гол зорилго нь олон улсын мисс болон моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох охид бүсгүйчүүдийг сонгох, эх орноо сурталчлах, модель болон миссүүдийн чансааг олон улсын хэмжээнд дүйцэхүйц түвшинд дээшлүүлэх билээ. Энэхүү тэмцээний үндэсний ялагч болсон оролцогч БНХАУ-ын Наннинг хотноо болох “Asian super model contest” тэмцээнд өрсөлдөх эрх гардах юм байна. Харин удаах байруудад шалгарсан оролцогч охид Канадын Ванкувер хотод болох “Vancouver fashion week”, Малайзад болох “Miss tourism Queen international”, Малайзын Куал Лампур хотод болох “Miss tourism international”, Тайваньд болох “Miss global city pageant”, БНХАУ-д болох “Miss tourism Queen of the year international” тэмцээний эрхийг авах ажээ.
Д.Ундрах 24tsag.mn