
Өнөөдөр 12 цагт МАН-ын удирдлагууд УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахаар товолсон ч одоогоор эхлээгүй байна. УИХ-ын чуулганыг гацааж байгаа хоёр талын маргаантай асуудал, гацаанаас хэрхэн гарах зэргийг хэлэлцэхээр тохирсон байна. МАН-ын зүгээс УИХ-ын даргыг зөвшилцөлгүйгээр томилсон, хамгийн ахмад гишүүнээр анхдугаар чуулганыг удирдуулаагүй гэх зэргээр АН олон хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.