
Болгарын Созопол тосгоноос археологичид сар гаруйн өмнө 700 жилийн настай булш олжээ. Сонирхолтой нь зэрэгцүүлж ухсан булшнуудын хоёр араг ясыг 14-р зууны европчууд цус сорогч гэж үзсэн хүнээ булшилдаг ёсоор оршуулсан байжээ. Булшийг хуучин сүмийн нурсан балгаснаас олсон байна. Түүний цээжин хэсэгт дээрээс нь төмөр саваагаар нэвт хатгасан байжээ. Археологичид “National geographic” сэтгүүлд ярихдаа “Бараг мянган жилийн настай энэ арга ясыг боож, хатгаж, шатаан амийг нь таслах гэж олон оролдсон нь тодорхой байна. Дундад зууны үеийн европчууд вампирыг дахин сэрэхгүй болгохын тулд соёо шүдийг нь сугалж авдаг байсан заншилтай байсан. Энэ дагуу хоёр араг ясны соёо шүдийг нь суга татаж авсан байсан" гэжээ. Тиймээс Созопол тосгоны энэ олдворыг цус сорогчийнх байх магадлалтай гэж зарим итгэгчид үзэж байгаа аж.







Б.Баяр