Лондоны цагдаа нар бүлэг хулгайчдыг илрүүллээ


Лондоны олимпийн тэмцээний хамгаалалт өмнөх олимпиудыг бодвол харьцангуй өндөр байгаа хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн. Тэгвэл Лондоны цагдаа нар өчигдөр Уэстхэм дүүргээс бүлэг хулгайчийг баривчилсан байна. Тэд Ливерпүүл хотоос Лондоны олимпийн үеэр гадаадын зочдын халаасыг “сэгсрэх”-ээр ирсэн 19-27 настай долоон залуу байжээ. Лондоны хуулийн байгууллагынхан 2008 оны Европын аварга, 2010 оны дэлхийн аварга, энэ оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болон Бээжингийн олимпийн үеэр хулгай хийж баривчлагдсан хүмүүсийн тухай мэдээллийг сайтар нягталж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn