

Лондонгийн олимпийн наадмын үеэр болох урлаг соёлын бүхий л арга хэмжээний бүрэн хөтөлбөр саяхан нийтийн хүртээл боллоо. Зуны XXX олимпын наадмын үеэр нийтдээ урлаг соёлын 12 мянган үйл ажиллагаа зохион байгуулагдах ажээ. Энэ олон мянган тоглолт, хөтөлбөрт 204 орны 25 мянга шахам уран бүтээлчид оролцох юм байна. Тэдний дунд Риана, Жэй-Зи, Уилл Ай Эм, Дэвид Гуйтта, Жесси Жи зэрэг алдартай дуучин, Кэйт Бланчетт, Аниш Капур, Ай Вейвей, Йоко Оно зэрэг нэртэй уран бүтээлчид байгаа аж.
Цэнгэлдэх хүрээлэн, задгай талбай гээд Лондоны газар сайгүй өрнөх олимпод зориулсан урлаг соёлын тоглолтуудын дийлэнх нь үнэ төлбөргүй байх гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс үнэгүй тараах 10 сая тасалбар гаргаад байгаа нь Лондоны оршин суугчдыг баярлуулж байна.
Э. Мөнх