
Лондон хотноо зуны XXX олимпийн наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна

Лондон хотноо зуны XXX олимпийн наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монголын жүдочдын сүүл мушгиж, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн -100 кг-д, ОУХМ П.Лхамдэгд эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд өрсөлдөж байгаа билээ.
Ийнхүү жүдо бөхийн тэмцээн эхлэж байна. Бээжингийн олимпийн наадамд аваргыг давж аваргалсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Тайландын Теерават Хомклинтэй хийнэ. Тус жинд 30 жүдоч өрсөлдөх ажээ. Харин П.Лхамдэгдийн жинд 21 жүдоч өрсөлдөх юм.
Ц.Болор