
Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар сайжруулахад ““COPE”-аргыг
нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт болоод өнөөдөр өндөрлөж байгаа билээ.

Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар сайжруулахад ““COPE”-аргыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт болоод өнөөдөр өндөрлөж байгаа билээ. Энэхүү сургалт ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд зохион байгуулагдаж, нийслэлийн эмнэлгүүдийн сувилгааны албаны дарга, чанарын менежерүүд хамрагдав. Эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах COPE-ийн арга хэрэгслийг нэвтрүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор энэ удаагийн сургалтаар нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилгааны албаны дарга, байгууллагын чанарын менежерүүдийг сургагч багшаар бэлтгэж байна. Харин сургагч багш нар ирэх сард аймаг, орон нутгийн мэргэжилтнүүдийг хамруулсан бүсчилсэн сургалтыг зохион байгуулах юм.Түүнчлэн, сургалтын материалыг гарын авлага болгон тарааж, сургалтад оролцогчид зөвлөмж гарган цаашдын үйл ажиллагаандаа ашиглах ажээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)