

МУГТ Н.Түвшинбаяр Лондон 2012 олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд дэлхий аварга Францын бөх Тьерри Фабрег цэвэр яллаа. Ингэснээр шигшээ наймд үлдэх эртэй болж байгаа юм.
Дэлхийн чансаанд олимпийн эрх бүхий эхний 22 байрт тогтмол багтсанаар Лондонг зорих эрхтэй болсон. Н.Түвшинбаярын амжилтаас дурдвал Азийн аварга болон Парисын “Их дуулга”, дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Мөн үндэсний бөхийн аймгийн арслан цолтой.
Э.Мөнх