

Тэрээр эхний барилдаандаа хийлсэн юм. Энэ жинд 21 жүдоч өрсөлдөж байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос гаргадаг жин, жингийн жүдочдын чансаанд сүүлийн жилүүдэд -78 кг-ын жинд тогтмол дээгүүр байрт бичигдэж олимпийн эрхээ өвөртөлсөн."Бээжин-2008" олимпийн наадамд оролцож байсан туршлагатай тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилтаа эрс дээшлүүлж чадсан. Ази тивийн хошой аварга, мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, "Универсиад"-ын мөнгөн медальт түүний амжилтын намтарт "Дэлхийн цом", "Гран-При", "Их дуулга" "Мастерс" гээд IJF-ийн олон тэмцээний медаль бий.
Э.Мөнх