
МУГТ Н.Түвшинбаяр Лондон 2012 олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд дэлхий аварга Францын бөх Тьерри Фабрег цэвэр ялсан.Тийнхүү тэрээр шигшээ наймд үлдэж Үзбекстаний бөх Саеидов Раммзидинтэй барилдаж цэвэр яллаа . Барилдаан тун сонирхолтой өрнөж 3 минутаар цаг сургасан юм.
Н. Түвшинбаяр Саеидов Раммзидинтэй Парисийн "Их дуулга" тэмцээн дээр учраа таарч байсан юм.
Одоо тэрбээр хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй барилдах юм.

Э.Мөнх