ОУХМ Н.Баяраа өнөөдөр эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд хэвтээ байрлалаас буудах дасгалд цэц сорино.

ОУХМ Н.Баяраа өнөөдөр эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд хэвтээ байрлалаас буудах дасгалд цэц сорино. Монгол Улсын түүхэнд анх удаа буудлага спортын урт бууны төрөлд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Тэрээр өмнөх дасгалд эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж, 23 дугаар байрт бичигдсэн юм. Мөн урьдчилсан дасгалд 593 /100, 96, 99, 100, 98, 100/ оноо авснаар нийт 47 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдэв.
2012 оны нэгдүгээр сард Катарын нийслэл Доха хотноо болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ өвөртөлсөн
Түүний дараагийн дасгал энэ сарын 6-нд гурван байрлалаас буудах дасгалд онч сорих хуваарьтай байна.
2005 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр дэлхийн оюутан залуусын "Универсиад" их наадмаас багийн төрлөөр мөнгөн медаль хүртэж байв.
Э.Мөнх