
Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, "Самсунг" эрүүл мэндийн төвтэй хамтарч
тус улсад оршин суугаа иргэдээ эрүүл мэндийн үзлэг, оношилогоонд үнэ
төлбөргүй хамруулжээ.

Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, "Самсунг" эрүүл мэндийн төвтэй хамтарч тус улсад оршин суугаа иргэдээ эрүүл мэндийн үзлэг, оношилогоонд үнэ төлбөргүй хамруулжээ. Үзлэгт 520 хүн хамрагдсанаас дийлэнх нь хууль бусаар оршин сууж байгаа иргэд байжээ. Монголчуудыг хоол боловсруулах болон бусад дотор эрхтэн, арьс өнгө, гоо засал гэсэн чиглэлээр ерөнхий үзлэг, оношлогоонд хамруулсан байна. Эл арга хэмжээнд тус төвийн нарийн мэргэжлийн 15 эмч, сувилагч, сайн дурын 70 ажилтан болон тэнд мэргэжил дээшлүүлж буй Монголын 25 эмч оролцжээ. Энэ үеэр мөн шаардлагатай гэсэн эм тариаг иргэдэд үнэгүй өгсөн байна. "Самсунг" эрүүл мэндийн төвд энэ жилээс манай 63 эмчийг өөрийн эмнэлэгт гурван сарын хугацаагаар дадлагажуулахаар болжээ. Эхний 17 эмчийг сургалтанд хамруулсан бөгөөд одоогоор хоёр дахь ээлжийн 25 эмч тус эмнэлэгт очоод байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn