
Сүүлийн үед анхаарлын төвд байгаа асуудалтай замын нэг бол Офицеруудын
ордноос Чулуун овоо хүртэлх хэсэг юм. Борооны усанд бүхэлдээ идэгдэж,
автомашин явахын аргагүй болсон замыг анхаарах болсноо Нийслэлийн Авто
замын газрын дарга Д.Од мэдэгдлээ.

Сүүлийн үед анхаарлын төвд байгаа асуудалтай замын нэг бол Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх хэсэг юм. Борооны усанд бүхэлдээ идэгдэж, автомашин явахын аргагүй болсон замыг анхаарах болсноо Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од мэдэгдлээ.
Тэрбээр «Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд энэхүү замыг бүрэн шинэчлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, Зүүн дөрвөн замаас цааш Чулуун овоо, Амгалан, Троллейбусны эцэс хүртэлх 4.1 километр зам юм. Гүйцэтгэгч компани энэ долоо хоногт багтан шугам, сүлжээг шилжүүлэх ажилдаа орох төлөвлөгөөтэй байна» гэлээ.
Энэ замд Цайз зах талаасаа хөрсний ус шууд урсан орж ирдэг байна. Тиймээс ус зайлуулах хоолойг бүрэн шинэчлэхээр болжээ.
Ц.Болор