
Монголбанкаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол гадаад вальютын дуудлага худалдаа зохион байгуулдаг.

Монголбанкаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол гадаад вальютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Тэгвэл өчигдрийн дуудлага худалдаагаар 58 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк нийт худалдан авах захиалгын 32.5 саяыг 1349.00 төгрөгийн хаалтын ханштайгаар биелүүлэв. Мөн юанийн дуудлага худалдаагаар юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 23 сая юанийг 211.90 төгрөгөөр арилжжээ. Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Д.Ундрах 24tsag.mn