

Уг хотын эрх баригчид сургуулиуд, төрийн болон санхүүгийн байгууллагуудыг хаах шийдвэр гаргасан байна. Мөн хөрөнгийн биржүүдийн худалдаа, галт тэрэг болон онгоцны нислэгүүдийг хойшлуулжээ.
Цаг уурчдын мэдээлснээр, одоогийн байдлаар шуурганы голомт нь Тайбэй хотоос 90 км зайтай оршиж байна. Далайн шуурга нь Хятадын томоохон арлын бүх нутаг дэвсгэрийг нөмрөх хангалттай радиустай байгаа аж. Хурд нь цагт 173 км-т хүрч байгаа аж. Хүчтэй далайн шуурга нь үерийн аюул дагуулдаг байна.
"Саола" далайн шуурга баасан гарагт эх газрын Хятадад хүрэх бөгөөд тус улсын зүүн мужуудад түгшүүр зарлажээ.
Ц.Болор