
Өнөөдөр 18.00 цагт “Sunrise festival-2012” фестиваль “River beach”-д
болох юм. Өдгөө хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй
энэхүү фестивалийн сүлд дуу нь “Sunrise Anthem-2012” нэртэй аж

Өнөөдөр 18.00 цагт “Sunrise festival-2012” фестиваль “River beach”-д болох юм. Өдгөө хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү фестивалийн сүлд дуу нь “Sunrise Anthem-2012” нэртэй аж.
Фестивалийн үеэр найман DJ өөр өөрсдийн “сэт”-ээр охид залуусыг доргиох бөгөөд циркийн үзүүлбэр, галын наадам, үзэгчдийн дунд зохион байгуулах олон төрлийн тэмцээн гээд сонирхох зүйлээр дүүрэн байх ажээ. Үүр цайтал дуулж бүжиглэн, өөрсдийн дураар цэнгэх үзэгчдийг сэтгэл хөдлөм уриагаар далласан
“Sunrise” фестивальд рок попын одод, загвар өмсөгчид, жүжигчид ч бас оролцох юм.
Ц.Болор