
“Micromine” компани “Шарын гол” компанийн эзэмшдэг Шарын голын нүүрсний
ордын нөөцийг JORC ангиллаар дахин тооцсон тухай “ Mineweb” мэдээлэв.

“Micromine” компани “Шарын гол” компанийн эзэмшдэг Шарын голын нүүрсний ордын нөөцийг JORC ангиллаар дахин тооцсон тухай “ Mineweb” мэдээлэв. Улаанбаатараас 215 км-ийн зайд байрлах уг ордын нөөц эцсийн тооцоогоор 343 сая тонн болсон аж. Эрдэнэт, Дарханыг нүүрсээр хангадаг байсан эл орд эрчим хүчний болон хагас коксжих нүүрсний нөөц ихтэй юм байна. Тус компани энэ оны нэгдүгээр сард нөөцийн хэмжээгээ 146.3 сая хэмээн тооцож байсан нь ийнхүү хоёр дахин өссөн үзүүлэлт гарчээ. “Шарын гол” компани ордын олборлолтоо эхлүүлж, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, олон улсад эрчим хүчний болон, хагас коксжих нүүрс гаргахаар зэхэж байна.
Д.Ундрах 24tsag.mn