
НҮБ-аас Пакистаны Карачид ойролцоогоор 22,000 хүүхдэд хийх ёстой байсан поли вакцин хойшлогджээ. Учир нь вакциныг тээвэрлэж явах үеэр буудалцаан гарсны улмаас ийнхүү хүүхдүүдэд хийх вакцин хойшлоход хүрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээрх вакциныг ирэх есдүгээр сард Пакистаны хүүхдүүдэд хийхээр болжээ. Хотын цагдаагийн газрын төлөөлөгч Мухаммед Султан дээрх хэргийг Талибаны гэмт бүлэглэл зохион байгулсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Түүний мэдээлснээр ирэх есөн сард болох вакцинжуулалтын үеэр дахин иймэрхүү халдлага гаргахгүйн тулд бүх арга хэмжээг авч ажиллана хэмээн мэдэгджээ.
Э. Мөнх