
Хятад улс энэ сард шатахууныхаа үнийг нэмэхээр болсон байна. Тус улсад
энэ жил шатахууны үнэ дараалан 3 удаа буурснаас хойшхи анхны үнийн өсөлт
нь энэ болох аж.

Хятад улс энэ сард шатахууныхаа үнийг нэмэхээр болсон байна. Тус улсад энэ жил шатахууны үнэ дараалан 3 удаа буурснаас хойшхи анхны үнийн өсөлт нь энэ болох аж. Дэлхийн зах зээл дээр долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түүхий нефтийн үнэ 4 хувиар нэмэгдчихээд байгаа. Энэ нь шатахууны үнийг нэмэх гол шалтгаан болоод байгаа ажээ. Хятадын Хөгжил Шинэтгэлийн хорооноос дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн ханш дотоодод шатахууны үнийг тогтоох хүчин зүйл болох нь мэдээжийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn