Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЕНРИ ГҮНТНИЙ НУТГААР

2018-4-11
0
ЖИРГЭХ

“Ертөнц энд” хэмээх сонирхолтой номыг Б.Золбаяр, Э.Энэрэл нар бүтээжээ. Эл ном дахь Э.Энэрэл сэтгүүлчийн бичсэн дараахь тэмдэглэлийг толилуулж байна.

Дэлхийн хамгийн баян орон аль нь гэж та боддог вэ. АНУ, Япон эсвэл Хятад уу. Нэг бол Скандинавын орнуудаас ч байж болох юм. Хүн амьдрах хамгийн таатай орон, хүний хөгжлийн индексээрээ эднийх л дээгүүрт ордог доо. Эсвэл газрын тосны нөөц ихтэй Арабын баян орнууд уу.

НҮБ-ын 2014 оны үзүүлэлтээр нэг хүнд ногдох ДНБ-ээрээ нэгдүгээрт Люксембург улс бичигджээ. Тэгэхээр Европын жижигхээн энэ орон дэлхийн хамгийн баян улс болж таарах нь ээ дээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад болсон АСЕМ-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулганыг сурвалжлахаар цөөхөн хоногт тус улсад саатсан юм. Мэдээж удаагүй болохоор тэр бүрий ихийг хэлж чадахгүй ч явсан газрынхаа сонин болгон энэхүү тэмдэглэлийг тэрлэлээ.

Баруун Европын далайд гарцгүй энэ орны албан ёсны нэр Люксембургийн их гүнт улс. Манайхан Люксембургийн вант улс гэж нэршиж дадсан даа.  Тус улсыг дэлхийд цор ганц үлдсэн гүнт улс гэх нь бий. Ямартай ч төлөөллийн ардчилалтай, эзэн хаант засаглалтай энэ улсыг Люксембургийн их гүн Хенри тэргүүлдэг. Ромын эзэнт гүрний үед нэг хэсэг нь байж, Наполеоны үед эзлэгдэж явсан ч их Бонопартын засаглал нуран унаснаар 1815 оноос эхлэн өөрсдөө гүнгийн ширээг уламжлан залгамжлуулах болсон. Одоогийн гүн Хенри 2000 оноос төрийг тэргүүлж иржээ.

Манайхтай адил далайд гарцгүй энэ орон гурван хөрштэй. Хойд болон баруун хэсгээрээ Бельги, зүүнээрээ Герман, өмнө талаараа Францтай хиллэх бөгөөд биднийхээс ялгаатай нь олон мянган км хиллэх урт хил байхгүй. Угаасаа 2.586.4 км2 нутаг дэвсгэртэй газрыг яаж ч өөрийнхөө 1.5 сая хавтгай дөрвөлжин    км газар нутагтай зүйрлэх билээ. Уртаашаа 82 км, өргөөшөө 57 км газар шүү дээ. Дэлхийн 194 улс орноос газар нутгийн хэмжээгээр 179-т бичигдэнэ. Хүн ам нь 562.958 гэхээр манайхаас цөөхөн хүнтэй улс байна гэж “өегшмөөр” ч юм шиг.

Эртнээс нааш геополитикийн чухал байрлалд байдаг хэмээн онцлогддог Люксембург хэзээнээс олон улсын тавцанд голлох суурьтай байж ирсэн. Газар нутаг жижиг, хүн амын цөөнөөр улсын нөлөөтэй үгүй нь хэмжигддэггүй ажээ. Тэд НҮБ, НАТО, Европын холбооны анхдагч  гишүүн,  санаачлагч  улс  гээд  бод л доо. Бараг хот улс гэгдэх энэ улсын нийслэлд нь Европын холбооны хэд хэдэн байгууллагын төв нь бий.

Люксембург

Ерөнхийдөө Люксембургийн гудмаар алхаж байхад хүмүүс нь харьцангүй ихэмсэг, их зантай хүмүүс юм   уу даа хэмээн санагдаж байлаа. Гэхдээ тэр хүмүүсийн хэд нь люксембург хүн, хэд нь хөрш зэргэлдээ орнуудаас ирж ажиллаж байгааг нь хэн мэдэх билээ. Миний ярилцсан таксины жолооч португаль эр гэхэд Люксембургт ирээд дөрвөн жил болж байгаа ажээ. Түүнээс “Нутгаа санаж байна уу, буцаж явах уу” гэхэд “Never” хэмээн хариулсан. Түүний хувьд төрсөн эх орноос нь илүү Люксембург таалагдаж, тэнд илүү цалин авч байгаа учраас “Хэзээ ч үгүй” хэмээн хариулсан  биз ээ. Эх орондоо дуудлагын том оврын таксины жолооч хийлээ гэхэд сард 400 еврогийн цалин авдаг. Харин энд 1900 евро авдаг гэнэ. Францад нутгаас нь хамаагүй их ч Люксембургээс бага. 1100 евро авдаг гэлээ. Тэр залуугийн эцэг, эх нь ч ажил хайж Францад ирээд амьдарч байдаг гэсэн. Хаа газар амьдрал хайн тэнүүчлэх юм даа, зөвхөн монголчууд ч биш. Сүүлд нарийвчлан харах нь ээ ажил мэргэжилгүй хүмүүсийн хувьд сарын цалингийн доод хэмжээ 1900 евро юм билээ. Манай цалингийн доод хэмжээ болох 192 000 төгрөг юм байна л даа. Гэхдээ энэ маань дөнгөж 88 евро хүрэхтэй. Энэ улсын хувьд сүүлийн жилүүдэд сарын цалингийн доод хэмжээ 1700 еврогоос бага сагаар нэмэгдсээр байгаад 1900-д хүрчээ. Хэдийгээр Европын улс орнуудаас Люксембургт бүх зүйл өндөр үнэтэй байдаг ч гэсэн цалин өндөр болохоор бүгд л хошуурна. Бельги, Герман, Францаас ирж өдөртөө ажиллачихаад оройдоо буцдаг хүмүүс олон ажээ. Өөрсдийнх нь нутагт хүнс, бараа эндэхээс хямд. Өндөр цалин авч, хямд зардлаар амьдрахад юунд болохгүй байх билээ. Харин энэ байдал нь сүүлийн жилүүдэд маш олон тооны гадаад хүмүүсийг Люксембургийг зориход хүргэсэн учраас Люксембургийн иргэншлийн хуулийг 2008 онд гаргахаас аргагүй болжээ. Уг  хуулиар бол нэгдүгээрт гарал үүсэл нь  люксембург байх ёстой, хоёрдугаарт энэ улсад хөрөнгө оруулалт хийсэн байж болно гэж байгаа. Энэ хоёр шалгуурыг давж иргэншил авах учраас хүссэн хүн нь чадахгүй болсон байна. Гэхдээ уг хуулиар хоёр иргэншлийг зөвшөөрсөн. Дээрээс нь тэнд долоогоос доошгүй жил оршин суусан байх ёстой мөн иргэншил хүсч байгаа хүнээс люксембургиш гээд бүх хэлний цуглуулга болсон хэлээрээ шалгалт авна гэж байгаа. Угаасаа тэнд ажиллах санаатай хэн боловч германаар ч юм шиг, францаар ч ярьж байгаа юм шиг сонсогдох энэ хэлийг сурах хэрэгтэй болдог. Люксембургийн албан ёсны хэл нь люксембургиш, герман, франц хэл. Мэдээж дэлхийн хэл болсон англиар ярьж болно. Гэхдээ л францаар эсвэл германаар ярьж байж л илүүд тооцогдох янзтай юм билээ. Энд байгаа хүмүүс хэзээ хаана ч аль ч хэлээр ярьж магадгүй. Бид л монгол, орос, нэмээд англиар ярьчихвал боллоо гэж бодоод байдаг бол тэнд ёстой бүгдээр нь ярихгүй бол болохгүй. Яах аргагүй хэрэгцээ нь юм даа. Европт хил хязгаар алга, тэр дундаа төв огтлолцол дээр байдаг Люксембург бүр ч. Дэлгүүр хоршоо нь 18-19 цаг хүрэнгүүт л хаагдана. Орой тэр эрт гудамж эзгүйрнэ. Хөгжсөн орны иргэд болохоор аль болох эртхэн амрах санаатай.  Гэхдээ өглөө үүр цүүрээр ажлаа амжуулж эхэлдэг гэнэ лээ. Амралтын өдрүүдэд дэлгүүр нь онгойно гэж горьдолтгүй. Гудамжинд гуйлга гуйж суух хүмүүс мэр сэр тааралдсан. Магадгүй төмөр замын буудалтай нь ойрхон буусан болохоор тэр биз. Гэхдээ гуйлга гуйж байгаа мөртлөө дэргэдээ нохой хөтөлсөн, түүндээ лаазтай махан таташ хоёрыг задалж өгчихөөд гуйлга гуйна гэхээр “том” байгаа биз.

Цаг агаарын хувьд далайн бүс нутгийн уур амьсгалтай зундаа сэрүүн, өвөлдөө зөөлөн гэх. Бидний байх үед өглөөдөө битүү манан бууж, үдээс хойшдоо цэлмэн бага сага бороо хаяж байлаа. Орой 20 цаг гэхэд зам цэлийж, хот хоосрохыг хараад, аргагүй дээ, хүн цөөн улс хэмээн бодож байв. Гэвч өглөө, оройдоо замын түгжрэл овоо юм билээ. Магадгүй, тэр өдрүүдэд АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцохоор тавь гаруй орны төлөөлөгчид ирснээр тийм гацаа үүссэн байх талтай. Гэхдээ л замын түгжрэл Люксембургийн хувьд бодит асуудал болчихоод байгаа гэсэн шүү. Тэндхийн нэг хүнд ногдох машины хувь хэмжээ өндөр болсноос түгжрэл аюул дагуулах болжээ. 1000 хүнд 680 машин ногддог гэсэн байх шүү. Тиймээс үүний эсрэг томоохон алхмуудыг хийхээр болсон гэх. Үүний тулд нийтийн тээврээр нийт иргэдийнхээ 25 хувийг зорчдог болгож, дахиад 25 хувийг хөдөлгөөнт тээвэр буюу дугуй унах, алхах, ролик хөлөглөх боломжоор хангах юм гэсэн. Үлдэх 50 хувь нь хувийн машинаараа. Тэд замын түгжрэл бууруулах 2018-2019 оныг хүртэлх мастер төлөвлөгөөг зохиожээ. Дээр үед хаачихсан трамвайн замаа ойрын жилүүдэд ашиглалтад оруулна гэсэн. Гүйж алхаж, дугуйгаар явна гэх нь үнэндээ ч цэлийсэн том хот Астана ч биш, чигжүүхэн Люксембург болохоор боломжтой л хувилбар юм даа. Энэ улсад Монголын 20 орчим иргэн амьдардаг ажээ. Ихэнх нь суралцдаг гэж дуулдсан. Ерөнхийдөө азиуд цөөхөн харагдаж байсан нь анхаарал татаж байсан.

Мэдээж, Люксембургийн тухай ярихдаа эдийн засгийн талаар нь дурдахгүй өнгөрөх аргагүй. Зах зээлийн эдийн засгаасаа өндөр орлогыг удаан хугацаанд хүртэж, инфляци бага явж ирсэн улс. Хэзээнээс ажилгүйдийн түвшин бага, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр жаахан өссөн гэдэг. 1960-аад оныг хүртэл аж үйлдвэрлэлээрээ орлого олж байжээ. Төмрийн үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл энэ улсын гол түшиг нь байсан бол сүүлийн жаранд банк санхүү энэ улсын гол хөдөлгөгч хүч болж ирэв. Дэлхийн хамгийн нэр нөлөөтэй хөрөнгө оруулалтын сан энэ улстай холбогддог. Мөн сүүлийн үед цаг үеэ дагаад интернэт компаниудад ч анхаарлаа хандуулах болжээ. Люксембургийн татварын чөлөөт бодлого нь олон улсын зах зээлээс мөнгө татаж, хүссэнээрээ эргэлдүүлэх боломж өгдөг хэмээдэг нь учиртай. Энд тэндхийн их хэмжээний мөнгөтэй хүмүүс татвар бага, нууцлал сайтай эдний банк руу хандах нь их ажээ. Нэг хэсэг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Илийн нууц дансан дахь дөрвөн тэрбум ам.долларын ихэнхийг Люксембургт байдаг гэсэн яриа гарч байлаа. Газар нутаг, газрын баялаггүй шахам улсын өөрсдөдөө бий болгож чадсан имиж нэр хүнд, баялаг нь энэ юм даа.

Люксембургийн нисэх онгоцны буудал нь төвөөсөө ердөө зургаан км зайтай. Арга ч үгүй дээ. Улаанбаатараас Төв аймгийн Эрдэнэ сум ч хүрэхгүй хил дээрээ оччих юм чинь. Тэндхийн цорын ганц нисэх онгоцны буудал нь тун даруухан санагдсан. Хажууд нь манай нисэх онгоцны буудал догь. Монголчууд бид заримдаа бухимдмаар санагдахаараа хөдөө замд гарч, хурдлан давхимаар санагддаг. Харин энд чадамгүй мэт. Гэхдээ Люксембургийнхэн манайд  хөдөө  бий  шүү гэж бахархдаг юм билээ. Нээрээ ч нэлээд хэдэн жилийн өмнө Францаас Герман руу машинаар явж байхдаа Люксембургээр дайрч, усан үзмийн бутнууд зэрэгцсэн зэлүүд газраар явж байснаа саналаа. Тэдний газар нутгийн хэмжээг бодож үзэхэд хөдөө ч гэж юу баймаар гэж санагдмаар. Харин тэд бид хөдөөтэй гэж хөөрөлхөнө. Хүн байгаа бүхэндээ сэтгэл хангалуун  байж сурах нь чухал юм аа. Энд тэнд явахад улс орноо л харьцуулж явдаг нь хэн хүний зан байх. Улс гүрэн том байсан ч, ядруухан байсан ч аль нэг зүйлээр нь адилтган харьцуулж боддог. Тэгээд харахад улс оронд газар нутгийн том бага, газрын доорх баялгийн их бага хамаагүй бололтой юм. Харин зөв бодлого, зөв хандлага чухал юм даа. Тэгж чадвал хамгийн бага газартай, хамгийн цөөхөн хүн амтай ч хамгийн баян, хамгийн том улс байж чаддаг л юм байна. Энэ нь Хенри гүнтний нутгаар явахад тод мэдрэгдсэн билээ.

 

2015 оны арваннэгдүгээр сар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК