Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэртээд сүүмэлзэх “Гуравдагч хөрш”

2018-5-02
0
ЖИРГЭХ

Сүүлийн хэдэн жилд манай гадаад бодлогод “гуравдагч хөрш” гэдэг нэр томъёо бий болсон. Монгол хэлний “Хөрш” гэдэг уг нь хаяа зэргэлдээ, хаяа нийлсэн гэсэн утгатай үг. Харин түүнээс цаашихыг монголчууд нэг их хөрш гэж нэрлээд байдаггүй. Улс орнуудын тухайд газар нутгаараа нийлсэн орныг л хэлэх нь.

Энэ утгаар авч үзвэл Монгол Улсад түүхэн хоёрхон хөрш л бий, тэр нь ОХУ, БНХАУ хоёр.

Гэтэл яагаад хаа байсан холын, бүр далайн чанадын орнуудыг гуравдагч хөрш гээд байх болов оо.

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

Өнөөдөр манай улс БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай,  ОХУ, Япон Энэтхэг гэсэн гурван улстай Стратегийн түншлэлийн,  БНСУ, АНУ, Герман, Түрк улсуудтай Иж бүрэн түншлэлийн,  Канад, Австрали гэсэн хоёр улстай  Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай байна. Тэгэхээр эдгээр улс бүгд манай гуравдагч хөрш болж таарч байна.

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан яг нэг жилийн өмнө 2017 оны тавдугаар сард  болсон “Япон, Монголын харилцааны хэтийн төлөв” симпозиум дээр  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Оршин тогтнохуйн судалгааны секторын  эрхлэгч Г.Базарваань “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэхдээ “Гуравдагч хөршийн бодлого тунхаг төдий үлдэх вий” гэсэн болгоомжлол байгааг дурьдаж байлаа.

ОХУ-ын судлаач В.А.Родионов. И.Г.Аюушева нар ч бас cyberleninka.ru сайтад “Орчин үеийн Монголын гадаад бодлогын стратегид “гуравдагч хөрш” гэдэг томъёлол бий боллоо. Албан баримт бичигт ч, албан ёсны үгэнд ч гадаад бодлогын талаарх энэ ойлголт нь үндсэндээ нийгмийн ардчиллын үнэт зүйлс дээр үндсэлсэн улстөр-үзэл суртлын утга агуулсан зүйл гэж бичээд өнөөдөр Монголын бүс нутгаас гаднах түншүүд нь барууны орнууд тэдний холбоотнууд, нэг ёсондоо бүс нутаг дахь Орос Хятадын нөлөөлөлтэй идэвхтэй өрсөлддөг орнууд болж байна” гэж бичсэн байна. 

Би-би-си агентлагийн тоймч Филиппа Фогарти бас “Яагаад Монголд гуравдагч хөрш хэрэгтэй юм” гэж асуугаад “Монгол Улс удаан хугацааны туршид ЗХУ-ын цор ганц холбоотон байж Хятад, ЗХУ хоёрын завсрын бүсийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч Хятад нь Монголын худалдааны үндсэн түнш байгаа бол Орос хоёрдахь нь. Хятад нь монголд өөрийн далайн боомтоо ашиглуулж, харин Орос нь монголын хэрэгцээт нефть бүтээгдхүүнийг хангадаг. Энэ хоёр  “том ах” монголд эдийн засгийн хөрөнгө оруулж, байгалийн баялгийг нь горьдож байгаа.

Чухам эндээс л монголын залуу ардчилал олон улсын холбоо харилцаагаа тэлэх, олон талт болгох үүднээс, улмаар  улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах үүднээс “гуравдагч хөрш” гэдэг  нэр томъёо, ойлголтыг бий болгосон хэрэг” гэсэн байна.

Гэхдээ манай энэ бодлого ямар хэмжээнд явж байна вэ.

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү 2016 онд  үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд буцахдаа Монголтой холбоотой ажиллаж амьдарсан дипломат албаны 40 жилийнхээ ажлын үр дүнг “Японд гэхээсээ илүүтэй Монголын эрх ашигт илүү нийцсэн” хэмээн дүгнээд Монголчууд “гуравдагч хөрш”-ийн ач холбогдлыг нухацтай эргэцүүлэн бодож, ойлгон хүлээн авч байгаа эсэхэд тэрбээр эргэлзэж байгаагаа шуудхан хэлжээ. Тэгээд ч зогсохгүй монголчууд “гуравдагч хөрш” гэдгийг хэрэгтэй үедээ ашиглах явдал гэж ойлгож байгааг хэлээд буцсан.

Үнэндээ ч дээр дурдсан гуравдагч хөрш орнуудад манай сайд дарга нар айлчлахдаа ч, зочилж ирсэн удирдагч нартай нь уулзахдаа ч төрөл бүрийн зээл тусламж, хөнгөлөлт гуйхаас биш тэр улс оронд ашигтай зүйл санал болгох нь тун бага. “гуравдагч хөрш” гэдгийг манайхан саалийн үнээ шиг л сэтгэж байгаа нь нууц биш.

Хамгийн сүүлд өнгөрсөн сард БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Свараш манай оронд айлчлахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  хүлээн авч уулзахдаа “Монгол Улс түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гэж тэмдэглэсэн.

2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди ч манай улсад айлчилсан.

Гэтэл Энэтхэг улсаас 2016 онд манай улс импортоор 581.6  сая ам.долларын бараа бүтээгдхүүн зээлийн хөрөнгөөр оруулж ирсэн байна. Мөн БНЭУ-аас Монгол Улсын Засгийн газарт  газрын тос боловсруулах үйлдвэр барихад зориулан нэг  тэрбум ам.долларын зээл олгоод байгаа. Харин бид оронд нь юу өгч байгаа билээ.....

Хэдийгээр мөнхийн хөрш ОХУ, БНХАУ хоёроос улстөр, эдийн засгийн хувьд хараат бус байх, тэдний нөлөөллийг бууруулахыг зорьж байгаа ч газар нутгийн байрлал, ялангуяа далайд гарцгүй байдал, дэд бүтэц зэргээс шалтгаалаад “гуравдагч хөрш”-ийн бодлого маань тун ахицгүй байгаа нь нууц биш.

Томоохон төсөл хөтөлбөрт өнөө л Хятад, Орос хоёрын том компаниуд ноёрхон ялж, экспортод энэ л хоёр улсын бараа бүтээгдхүүн дийлэнх хувийг эзэлж байгаа хэвээр байна.

Ер нь  “гуравдагч хөрш”-ийн бодлого гэдэг гэнэт өнөөдөр ч гараад ирсэн зүйл биш. Манай хойд урд хоёр хөршийн үүнд нь хаалт болж байсан нь ч мөн л түүхэн үнэн. Монгол Улс манжийн 200 гаруй жилийн дарлалаас чөлөөлөгдөж Богд хаант монгол улсаа байгуулсны дараахан Ерөнхий сайд Сайн ноён Т.Намнансүрэн хаант Орост айлчилж байхдаа Америк, Япон зэрэг гуравдагч орнуудын Элчин сайдтай уулзах гэж оролдож байсан, үүнд нь Оросууд дургүйцэн элдвээр саад болж байсан баримт бий. Богд хаан өөрийн элч төлөөлөгчөө Хятадаар дамжуулан Жийбэн /Япон/ улсад илгээж байсан ч мөн л хятадууд элчийг цааш нь явуулаагүй баримт ч байна.

1950-иад оны “Сэхээтний төөрөгдөл” хэмээх хэлмэгдүүлэлтэд өртсөн манай шилдэг сэхээтнүүд ч дан ганц ЗХУ-тай харилцаад байх уу гэдэг асуудал тавьж байсан, 1964 оны “Намын эсрэг бүлэг”-ийн гол төлөөлөгчдийн шүүмжлэл дунд ч  “Ганцхан ЗХУ-тай харилцаж, тэгэхдээ алдагдалтай наймаа хийсээр байх уу” гэсэн  байдаг. Энэ бүхий л яриа сануулгыг дарж, тэр олон хүнийг хэлмэгдүүлэн халж, цөлөхөд мөн л зөвлөлтийн, оросын  гар оролцсон байдаг.

Монгол Улс үеийн үед бөмбөрцгийн бүхий л улс гүрэнтэй эрх тэгш харилцаж, худалдаа наймаа хийх, хоёр том хөршийн бодлого нөлөөллийг багасгах сонирхолтой байсаар ирсэн ч хил залгаа, хаяа зэргэлдээ хоёр том гүрэн минь өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ямагт хаалт болж шахалт үзүүлсээр ирсэн, цаашид ч энэ хэвээр л байх бололтой.

Үүнээс үүдэн бодоход “Гуравдагч хөрш”-үүд маань ёстой л тэртээд сүүмэлзсээр байх нь ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (62.167.114.16)
    shal hudlaa shyydee ter 3dahi horshyyd chin yag odoo yaj delhiid ayul uchruulj, huuramch barimt barij busad ulsiig ustgaj bombogdoj zolmoj baina, nyygeed yavahguigees hoish 2 horshteigee zov harzaatai baih estoi, ter baruuniihan chin ulsuudiig busniulchihaad orhichihoj baigaa shyydee, oorsdoo tolgoigoo ajilluulah heregtei
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    shal hudlaa shyydee ter 3dahi horshyyd chin yag odoo yaj delhiid ayul uchruulj, huuramch barimt barij busad ulsiig ustgaj bombogdoj zolmoj baina, nyygeed yavahguigees hoish 2 horshteigee zov harzaatai baih estoi, ter baruuniihan chin ulsuudiig busniulchihaad orhichihoj baigaa shyydee, oorsdoo tolgoigoo ajilluulah heregtei
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    12 цаг 56 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    13 цаг 4 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    13 цаг 35 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    14 цаг 43 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    14 цаг 45 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 34 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    15 цаг 55 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    16 цаг 49 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    17 цаг 47 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    18 цаг 4 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    18 цаг 9 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    18 цаг 28 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    19 цаг 18 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    19 цаг 29 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    19 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    19 цаг 46 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 1 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК