

Халдлагад өртөх үедээ тэрээр найз бүсгүй София Хелквистын хамт Канн хот дахь “Баоли” гэх шөнийн клубээс гарч явахад нь нэгэн үл таних этгээд араас нь толгойг нь цохижээ. 33 настай хунтайж хүнд бэртэл аваагүй бөгөөд түүнийг найз бүсгүй нь хамгаалсан гэнэ.
Энэ тухай хааны хэвлэлийн албанаас ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд хунтайж Филипп нь зугаа цэнгэл хөөдгөөрөө зартай нэгэн гэдгийг Royal Missing-д нийтлэжээ.
Ц.Болор