
Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгийн хурал эхэллээ. Энэ хурлаар УИХ-ын дарга болон ерөнхийлөгчид өргөн барьсан шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх аж. Харин үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо 12 цагт хуралдаж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Тиймээс шинэ Засгийн газрын асуудал удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх төлөв харагдаж байна.