
Такур “Непалд борооны улиралд булчин задрах өвчний халдвар дэгддэг. Энэ нь дөрөвдүгээр сарын дундуур тохиолддог. Одоогийн байдлаар нийслэл Катмандуд 15 тохиолдол бүртгэгдсэн. Амиа алдсан тохиолдол гараагүй байна” гэжээ.
Непалд цэвэр усны хангамж тааруу байгаа аж. Тус улсын засгийн газар ундны усны шинэ эх үүсвэрийг хайж цэвэршүүлэн иргэдэд хүргэх ажлыг хийж байгаа аж. Булчин задрах өвчний нян бохир ус болон хүнсэнд агуулагддаг. Непалын иргэд ихэвчлэн унданд хэрэглэхэд тохиромжгүй бохирдолттой ус, хүнс хэрэглэдэг гэнэ.
Такур “Булчин задрах өвчний халдвараар ихэвчлэн настайчууд болон хүүхдүүд өвчилж байна. Амиа алдагсдын дийлэнхийг тэдгээр насныхан эзэлж байна. Бид усыг цэвэршүүлж хэрэглэх электрон төхөөрөмжүүдээр томоохон байгууллагууд, олон нийтийн худалдааны төвүүдийг хангаж байгаа” гэжээ.