
Цагдаа нарын хэлснээр ноён Бүнсон хэргийн дараа цочролд орсон байсан бөгөөд зоогийн газрын эзэн туслах эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан аж. Ноён Бүнсон буу цэнэгтэй байсныг мэдсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.
“Эхний байцаалтаас харахад туслахын гэр бүл гомдол мэдүүлэхгүй бололтой. Учир нь тэд хоорондоо хамаатнууд бөгөөд хэрэг явдал санамсаргүй явдал байсан, ноён Бүнсон ийм зүйл хийхийг хүсээгүй” хэмээн цагдаа ярьсан байна. Ноён Бүнсон буруутай нь тогтоогдвол дээд тал нь 10 жилийн ял авах бөгөөд 20,000 ватт буюу 636 ам.доллараар торгуулах аж.
Э.Индра