
Монголын шатрын холбоо, “BES” компани, “Шихихутуг” дээд сургуультай хамтран Монголын шилдэг 10 шатарчны Гранпри халз тулааныг зохион байгуулж байна. Өнөөдөр эхлэх уг тэмцээнд Стамбулыг зорих Монголын шилдэг 10 тамирчин оролцож байгаа бөгөөд тэд тойргоор өрсөлсөх юм. Тодруулбал, их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, олон улсын мастер М.Гүнбаяр, Г.Мөнхгал, С.Отгонжаргал нар өрсөлдөнө. “BES” компаний ивээн тэтгэж буй Гранпри тэмцээн нь Стамбулын олимпиадад оролцох дээрх шатарчдын бэлтгэл ямар байгааг харуулна.
Д.Ундрах 24tsag.mn