Хятадын Харбин хотод өчигдөр Liaoyang гудамжны гол зам цөмөрснөөс болж хоёр хүн нас баржээ. Сүүлийн өдрүүдэд тус хотод бороо их орсноос замын эвдрэл нэмэгдээд байжээ. Ослын үеэр хоёр хүн гэмтсэн гэж албаныхан мэдээлж байгаа бөгөөд гал сөнөөгчид хоёр настай бяцхан хүүг аварч чадсан байна.

Харбин хот нь хойд Хятадын Хар мөрөн мужийн нийслэл бөгөөд дэд-мужийн зэрэглэлтэй хот юм. Сонхуа голын өмнөд эрэгт оршино. Харбин нь хүн амынхаа тоогоор Хятад улстаа 10-рт ордог (9.87 сая оршин суугчтай), зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв гэгддэг юм.