
“Голын мангасууд” нэвтрүүлгээрээ олон улсад нэрд гарсан судлаач Жереми
Вэйд “Бар загас” хэмээн нэрлэгддэг Африкийн Конго мөрөнд амьдардаг
аймшигт загасыг барьж зургийг нь авсан билээ.

“Голын мангасууд” нэвтрүүлгээрээ олон улсад нэрд гарсан судлаач Жереми Вэйд “Бар загас” хэмээн нэрлэгддэг Африкийн Конго мөрөнд амьдардаг аймшигт загасыг барьж зургийг нь авсан билээ. Энэхүү аймшигт загас нас бие гүйцсэн үедээ хоёр метр орчим урт, 80 гаруй кг жинд хүрдэг байна. Пиранья хэмээх махчин загасны төрөлд багтдаг уг амьтан бие томтой, 32 хурц шүд, эрүүтэй болохоор замдаа тааралдсан болгоныг барьж идэх нь цөөнгүй тохиолддог гэнэ. Тэгвэл судлаач Жереми Вэйдийн санаачлагаар Францчууд бар загасыг судлахаар ирэх долоо хоногт Конгог зорихоор болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn