
Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар удирдлагуудаа солих асуудлыг хэлэлцэж байна. 2012 оны сонгуульд ялагдсан тул удирдах албаны хүмүүсээ солих ёстой гэж үзэж буй юм. Одоогийн байдлаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй нарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөж байна. Энэ санал хураалтыг нууцаар явуулж, шинэ даргаа сонгох аж.